2026 онд сонирхолтой кинонууд болон алдартай кинонууд болох The Devil Wears Prada, Spider-Man, Mortal Kombat, Scary Movie болон Toy Story гэх мэт онцлох бүтээлүүдийн 2-р бүлгүүд гарах төлөвтэй байна. Шинээр гарч буй онцлох кинонуудаас дурьдацгаая.
1. The Devil Wears Prada 2
-
Нээлтээ хийх огноо: 2026 оны 5 сарын 1
-
Төрөл: Комеди Инээдмийн
, Драма -
Товч танилцуулга: Миранда Пристли болон Энди Сакс нарын сөргөлдөөн үргэлжлэх бөгөөд 2006 оны алдарт киноны үргэлжлэл болон дэлгэцнээ гарч байна.
2. Star Wars: The Mandalorian and Grogu
-
Нээлтээ хийх огноо: 2026 оны 5 сарын 22
-
Төрөл: Залуучуудын Зөгнөлт / Sci-Fi, Action
-
Товч танилцуулга: Дисней болон Лукасфильмийн бүтээл бөгөөд “The Mandalorian” цувралын 4-р бүлгийн оронд бүрэн хэмжээний бие даасан кино хэлбэрээр кино театруудад гарахаар төлөвлөгджээ.
3. Disclosure Day
-
Нээлтээ хийх огноо: 2026 оны 6 сарын 12
-
Төрөл: Зөгнөлт (Sci-Fi)
-
Товч танилцуулга: Найруулагч Стивен Спилбергийн цоо шинэ эх зохиолоос сэдэвлэсэн, харь гарагийн хөлөг (UFO)-ийн тухай өгүүлэх нууцлаг зөгнөлт бүтээл.
4. Toy Story 5
-
Нээлтээ хийх огноо: 2026 оны 6 сарын 19
-
Төрөл: Animation, Гэр бүлийн, Адал явдалт
-
Товч танилцуулга: Базз, Вуди нар эргэн ирж, хүүхдүүд тоглоомоос илүү орчин үеийн ухаалаг төхөөрөмжүүдийг сонирхож эхэлсэн шинэ бэрхшээлтэй нүүр тулна.
5. Supergirl
-
Нээлтээ хийх огноо: 2026 оны 6 сарын 26
-
Төрөл: Super Hero, Action, Зөгнөлт
-
Товч танилцуулга: DC-ийн шинэ ертөнцийн нэг хэсэг бөгөөд Супергёрл болон түүний нохой Крипто нар галактикаар аялан өшөө авалтын аянд гарч буй эмэгтэйд тусалж буй тухай гарна.
6. The Odyssey
-
Нээлтээ хийх огноо: 2026 оны 7 сарын 17
-
Төрөл: Түүхэн, Драма
-
Товч танилцуулга: Оскарын шагналт найруулагч Кристофер Нолан Гомерын алдарт “Одиссей” туулиас сэдэвлэн Трояны дайны дараах Одиссей баатрын эх нутагтаа буцах аян замыг харуулна.
7. Spider-Man: Brand New Day
-
Нээлтээ хийх огноо: 2026 оны 7 сарын 31
-
Төрөл: Super Hero , Action
-
Товч танилцуулга: Питер Паркерын дараагийн аюултай бөгөөд асар том адал явдал. “Shang-Chi” киноны найруулагч Дестин Дэниел Креттон тус киног найруулж байна.
8. Resident Evil
-
Нээлтээ хийх огноо: 2026 оны 9 сарын 18
-
Төрөл: Аймшгийн, Триллер
-
Товч танилцуулга: “Barbarian” киноны найруулагч Зак Креггерийн бүтээж буй тус кино нь тоглоомынхоо анхны аймшгийн уур амьсгал руу буцсан шинэ залуужруулсан (reboot) хувилбар юм.
9. The Legend of Aang: The Last Airbender
-
Нээлтээ хийх огноо: 2026 оны 10 сарын 9
-
Төрөл: Animation, Action, Адал явдалт
-
Товч танилцуулга: Аангийн насанд хүрсэн үеийн түүхийг өгүүлэх шинэ трилогийн эхний анги бөгөөд Тоф, Сокка, Катара, Зуко нар буцаж ирнэ.
10. Clayface
-
Нээлтээ хийх огноо: 2026 оны 10 сарын 23
-
Төрөл: Аймшгийн, Триллер
-
Товч танилцуулга: Batman алдартай эсрэг дүр болох Clayface гарал үүсэл, эмгэнэлт түүхийг харуулах аймшгийн чиглэлийн бие даасан кино.


